Өвөрмөц блог
------------------------Хувийн дугаар №01 -------------------------

Инээж чаддаггүй хүн дэлгүүр нээгээд хэрэггүй хэмээн инээдний агуулах чөлөөт худалдааны захирал lhaku хэлжээ.
Блог хаяг:http://ineed.blog.banjig.net
Түүний блогын нэг хэсэг...

Энэ чинь л одоо миний ганц унаа шүүдээ гэр сургууль 2-ынхоо хооронд энэнгүүр л хөл дүүжэлдэг.Энэ машинаараа одоохондоо аялад болоод л байна.Миний гэр сургууль 2-ийн хооронд их хол зайтай.Аз болж энэ хүлэг маань жинхэнэ нэрэндээ тохирсон нисэж өгнө дөө.Энэ машин дотор дүрэм гэж байгаа.Хэрэв чи суудал дээр сууж байхад чинь хажууд чинь настай жирэмсэн тахир дутуу хүн зогсоогоороо явж байвал чи түүнд суудлаа тавьж өгөх хэрэгтэй гэх мэт дүрэм.Хааяадаа эдгээр дүрэмийг зөрчмөөр санагддаг ч хүн чанар зулгаагаад байдаг юмаа

 -------------------------Хувийн дугаар №02 --------------------------

Өөрийнхөө тухай бичсэн...
Блог хаяг: http://apartment-l.blog.banjig.net/
Түүний блогын нэг хэсэг...
хэзээ нэгтэй надад байсан санагдах... харин одоо бол алга... магадгүй анхнаасаа байгаагүй ч байж мэдэх... би зүгээр л байсан гэж төсөөлсөн ч байж болох... одоо харин төсөөлөл нь ч алга шиг... хаашаа явчихав? би мэдэхгүй...
ууг нь удахгүй хавар... миний дуртай улирал... миний дуртай бороо... миний дуртай зуршил бороонд алхах... гадаа ч хавар болох шинжгүй царайтай миний дотор ч үүнээс ялгаа алга...
цаггүй завгүй өдрүүд мэдрэмжийг минь үгүй хийсэн ч юм уу мэдэхгүйм даа...
ер нь 2лаа бол илүү дээр гэж үнэн ч юм үү... өнгөрсөн жил өдийд бол арай л сонирхолтой байсан ч юм шиг санагдах...
гэхдээ хүн сэтгэлээ хатуу чанд бусад гадны зүйлсээс хараат биш байлгах хэрэгтэй... тэр дундаа эр хүн... би тэгэж л боддог... баахан зөрчилдөөнтэй бодлууд наасан...

-------------------------
Хувийн дугаар №03 ---------------------------

Enehuu Blogiig bi hen negend taalagdah gej bish, hen negenii durguig hurgeh gej buur bish, hen negeniig yum boduulah gej ch bish zugeer l uuriin dotood yertunz, tuund orshin amidarch baigaa Boloriin uzel bodol, amidraliig uzeh uzel, holboson heden murtuudiig l haruulah gej hutulnum.
Блог хаяг: http://www.boogii.blogspot.com/
Түүний блогын нэг хэсэг буюу шүлэгний хэсгээс нь...
Үхэл үргэлж дэргэд байдаг
Байгаа мөртлөө байдгүй энэ ертөнц
Үүрд гэдэг амлалт худлаа байх тэр мөч
Үзэн ядалт хайр болдог тэр л зүйлс

Энэ бүгд минийх

Бүтэлгүй дурлал, таалагдахгүй учрал
Бүлээн нулимс, шүлэгтэй хослох
Бүдэрч унаад сэтгэлээр унадаг
Бүхнийг дуугүй ширтдэг тэр л мөч

Энэ бүгд минийх

--------------------------Хувийн дугаар №04 ---------------------------

Ядамсүрэн овогтой Одгэрэл нь одоо дөрөвдүгээр курсын оюутан бөгөөд түүний бичлэгүүд нь маш өвөрмөц билээ. Тэрээр та нартаа ийнхүү өөрийн зүрх сэтгэлээ нээж байна:
Minii amidraldaa dagaj murddug neg zuil ni hun shig hun ywah yumsan gesen bodol l baidag yum. Hun atlaa hun bish humuus haa saigui l bna. Yadaj uuruu uurtuu zuw hun bgaad uruuld ch gesen ene vzleeree handah yumsan gej husdeg.
Uur nadad husel bhgui.
Iim bhad SETGEL heregtei. Hund setgel bsan tsagt buh yum bolno butne gej boddog. Sain ywah sanaaniih gedeg biz dee.
Tuunees daaj diilheergui ed hurungu, ner aldariin toloo zutgej ene met zuilee amidraliinhaa mordlogiig bolgood ywna gedeg  utaggui, hereggui l bolow uu.
Bi mongold tursun. Mongol hun gej tseejee deldehiin orond Uchvvhen ch gesen SETGEL l huwi hund bwal buh zuil sanasnaar bolno.
tegeed bi SETGEL gedeg setgeliig uwurtluud surch bui mergejiliinhee ezen ni boloh geed l tarchlaad l ywaa mini ene shv dee.
gehdee minii tarchlaan odoohondoo HAIR gesen tarchlal deer ywj bgaa. Magadgui surguulia bvren togsood, mergejlee buren ezemshij chadsan tsagt tom zuil deer tarchlana.
Odgerel eswel tarchlaanii gesen nereeree ooriin gesen oron zaigaa burduulchihsen tiim l tom setguulch bolchihson ywah tsag urd mini haragdaad sanaand bagtaad l bna.
Ene ehlel maani blog hotolj humuust tanigdaj, gants neg sonind yum niitluulehees ehelj bna.
gehdee bi blogoo hotloh uneheer durtai. banjigiin blogchid urgelj haluun uur amisgaltai bdag. tend urgelj bie bienee demjsen SETGEL huwurch bdag yum. tegeed suuliin ved blog hotoldog ajild orchihson yum shig l ajiltai ywna daa. he he he.

Hvnees ilvvd tursun gej
heneer bi baharhdag yum
uuruuruu
Hairiig olj chadsan gej
Hend bi heldeg yum
uurtuu
Hatuu zuulniig tewch gej
Heniig bi zemeldeg yum
Uuriiguu
Hvn shig amidrah gej
Henees bi amidral guih yum
Uuruusuu... gej ingej bi uurtuu heldeg mun busad humuust ch helmeer bna. Iim l hurts ugeer uuriiguu tashuurdaj hunii daitai hun shig hun ywtsgaagaarai  gej helmeer bna.
Gehdee SETGEL uwurtluhuu martwaa humuusee...
Блог хаяг: http://tarchlaan.blog.banjig.net/
Түүний блогын нэг хэсэг...
-МӨРЛӨЖ БОЛОХ УУ?     
- БОЛОХГҮЙ
- ТЭВЭРЧ БОЛОХ УУ?
-  БАС Л...
- ТЭВРЭЛТ МИНИЙХ БИШ ХҮНИЙХ ГЭЖ ҮҮ?
- ТИЙМ.
- ҮНСЭЖ БАС Л...?
- МЭДЭЭЖ
- ХАЖУУД ЧИНЬ СУУЖ БОЛОХ УУ?
- ҮГҮЙ.
ХАРЧИХНА ГЭЖ ҮҮ?
ТЭГНЭ.
- УУЛЗАЖ ?
- БОЛОХГҮЙ.
- ХОЛООС Ч БОЛОВ ХАРЖ БОЛОХ УУ?
БУЗАРТЧИХНА.

ХАЙРЛАСАН Ч ХАЙРАА ХҮРГЭЖ БОЛОМГҮЙ ЭМЭГТЭЙ ЮМАА ЧИ.
- БИ ТИЙМ Л ЭМЭГТЭЙ.

/ танихгүй хүний асуулт/

---------------------------Хувийн дугаар №05----------------------------

Энэ бол Галаусын Эрдэнэсийн сан болой. Манай банжигчид надаар хэлүүлтгүй эрхэм ноёнтонг сайн мэдэх бөлгөө. /Амагалан жэл болохонь болтогой/

Блог хаяг: http://bb-claus.blog.banjig.net
Түүний блогын нэг хэсэг...

Алийн болгон хэзээ хүртэл хог түүж амьдархав болье хүрээ орж хүнтэй танилцаж хүрээгээ тэлье гэж бодоол гандсан муу тэрлэгээ хөөргөж  эгэлдэрэглээд гэр болсон жодгороо үүрээд тулах нөхөр тулалдах сэлэм болсон  саваа модоо бариад ургахын улаан нартай уралдан гарсын гэрээс.Үзүүртэй модны дээгүүр үүлтэй тэнгэрийн доогуур дүүлдэг үүлэн борлог морьтой бушхүүгийн үлгэрийг нүдэндээ дүрслэн.....

Эр хүн шиг эрвэлзэж
Эрээн могой шиг гулилзаж
Эхнэртэй лам шиг голилзож
Хүрээн дундуур шаагиулж
Хүүхэн дундуур гайхуулж.....  явах юмсөөн гэж аялах исгэрэх зэрэгцэн ялимгүй бөхийн салхины чигийг даган эвэршиж сайртсан хөлийн тавагаараа  элсэн цөл,хээр талыг бэдрэн туучин явсаан.Хөдөө хээр явхад жингийн цуваа, жихүүн салхи, азарган чоно ,амгалан шөнө юү эсийг үзхэв.Хүрэх газраа хаа байгааг мэдэхгүй бадарчин миний бие зэрэглээ гэгчтэй тааран  их хүрээн ерөнхий дүрсэлэлийг бүдэг бадаг олж харлаа.Түмэн түжигнэсэн буман бужигнасан бузгай хөөрхөн хөгжисөн хөмүүний цугларал хөгжилийн тасархай энд байдын байна "Блог ертөнц".

---------------------------Хувийн дугаар №06 ----------------------------

Нипонь тиймээ энэ бол түүний санаа алдалт блог билээ. тэрээр блогтоо
би нийгмийн амьтан байхыг хүсдэггүй. Энэ нийгэм надаас ангид. Харамсалтай нь би эндээс ангид оршиж чадахаа байчихаад байна. Өнөөдөр ядуурал, үнийн өсөлт, хүмүүсийн бухимдал миний ертөнцийн амар амгалан байдлыг эвдээд байна. Би хийх ёстойгоосоо илүүг хийж байж хүртэх ёстойгоо дүнгэн данган амсаж байна..Хараал идмээр..
Блог хаяг: http://sanaa-aldalt.blog.banjig.net
Түүний блогын нэг хэсэг..
Би эх орныхоо сайн сайхны төлөө нийгэмдээ ихийг хийж бүтээмээр байна. Хоггүй цэвэр хот, харанхуй шөнөөр гудманд  айдасгүй явдаг хүмүүсийг олон байгаасай гэж хүсжийн. Нэг нь айгаад түргэхэн шиг алхангуут бас нэг нь түүний алхаанаас айж алхаагаа түргэсэгдэг аймар нийгэм... Хэн нэг гудамжны хүүхэд гуйлга гуйн энд тэндээс татаж чангаана. Халаасанаасаа гараа гарган цагаа харах төдийд гар утас, халаасанд байсан талхны үртэстэй, юутай ийтэй нь юу ч үлдээлгүй суйлчихна гээч. Энд тэнд бослого цуглаан сонирхох санаатай ойр хувьд нь зогсож байх юм бол хамсаатан болгож дээрэлхэнэ.

---------------------------Хувийн дугаар №07 ----------------------------

Би энэ блогыг өшөө олон хүмүүс тэр байтугай залуучууд үзээсэй гэж хүсэж байна. Та ороод үз дээ.
Блог хаяг: http://lady.blog.banjig.net
Түүний блогын нэг хэсэг...

Ийм гэрт амьдрахыг хүсэж байна уу?




 
---------------------------Хувийн дугаар №08 ----------------------------

Уг блогын хөтлөгч нь Гамп болой. Тэрээр гоомбүдэрдээ өөрийн амьдралынхаа тухай  бичэхдээ их л марзанаар бичиглэн хүмүүст инээмсэглэл бэлэглэж чаддаг буянтай нэгэн билээ.

Блог хаяг:http://bilguun13.blog.banjig.net/

Түүний блогын нэг хэсэг...
Би тэлвийзтэй болсийшдээ тээ. Нэээрэээ үзэхгүй юм байхааа больсоон. тв8 сувгийн кино сонгуулиар өөрийн хамгын дуртай зүйлсийн нэг болох порногоо хүртэл олоод үзчиж байшдэ. Хамаагүй эээ сувгааа солиол эрээлжлүүлэээл өөр суваг дээр гоё юм гарчиж магад гэээл үзээд байна. Тэхээр чинь бүх сувгаар гарч байгаа юмыг зэрэг үзчиж байгаамшдээ. Нөгөө муу золбин шар нохой  суваг солиод байхаар нүд нь анивчдаг болцон байна лээ. Би харчаад үхтлэээ инээсийшд. Хохийшдээ тэрмуу  бүүр зүү өгөөд үхдэгүй, хөөгөөд зодоод байхад явдагүй янзын муу шаар байгаан.

---------------------------Хувийн дугаар №09 ----------------------------

Нипонь түүний шүлгүүд нь тэргэл сарны гэрэлд дэлбээлсэн цагаан сарнай гэмээр... Тиймээ сүүдрээсээ үргэлж ниснэ би...
Блог хаяг: http://niponi.blog.banjig.net/
Түүний блогын нэг хэсэг:
Яагаад би шүлэг бичдэг вэ гэж үү?
Шөнийн сар өнгөө хувиргахад би шаналдаг
Шүүслэг лооль зүсээ гундаахад ч шимширдэг
Шан
алалын дайтай мөрт цаасан дээр унахад гэмшиж
Шад болгон багцлахдаа сэтгэл минь хамт шатчихдаг.
 
Шинэхэн цас цагаахан будардагт атаархдаг
Ширхэг бүр нь хүйтэн байдагт гэмшдэг.
Ширээний минь буланд лаа бөхөлзөж
Ширхэг шүдэнз мөхлөө хүлээн хэвтдэг.
Шүрүүхэн үгс, дориухан зүхэл минь
Шүлэг болон нисэлдэхэд
Шороо тоосны цаанаас би зүрхээн хайгаад олдоггүй.
Өвөрт минь миний зүрх үгүй юм шиг
Өөрийн минь орон зай цээжинд унтарчихсан юм шиг
Өвдөж ядсан сэтгэл нулимс болон царцахад
Өрвөлзөх лаанд хүслээ тээн залбирдаг юм.
 
Шатаж дууссан лаа,
Шаналж туйлдсан сэтгэл минь
Шөнө дөлөөр амьлахдаа
Шүлэг болон нисэлддэг юм

---------------------------Хувийн дугаар №10 ----------------------------

Залуусаа тэрсүүдийн шүлгийг уншаад нээх хүндээр битгий хүлээж аваарай, тэрээр ертөнцдөө юу ч бичиж болно шүү дээ энэ бол түүний ертөнц... Бидний ертөнц тэс өөр өөр дахин давтагдашгүй

Блог хаяг:http://tersuud.blog.banjig.net/

Түүний блогын нэг хэсэг...
Үхнэ гэж ярихаар чөтгөр баярладаг юм гэнэ билээ
Үүнийг нэг уншаад үрчгэр нүүрээ тэнийлгэг
Үзээрийн муухай чамтай үзэл бодол ойр тул
Үхээрийн газар учирахдаа үргэж зугатахгүйг хичээмц

Хүний үхэл мөхөл гэгч хүсэхээр зүйл биш ч
Хүргээд өгдөг эрлэг нь намайг ямар өрөвдөв гэж
Хүйтэн халуун тамд хүн төрөлхтөн живсэн тул
Хүрээд ирдэг тавиландаа хүчээр өөрийгөө дасгая

Аргалаад бултаж болдоггүй хорвоогийн энэ жам
Архираад бархираад нэмэргүй эрлэг хааны өмнө
Аргагүй хүчин мөхөсдөж аялдан дагалдах нь лав тул
Арав таван насны ахиу дутуу ч яамай

Хосгүй сод авьяастан ижилгүй баатар эрс ч
Хорь гучхан насандаа үрэгдэж болдог л байхад
Хоногын хоолоо ч хүчирдэггүй хогын нэг муу архичин би
Хорвоог тавин жил зулгаасанаа хожсонд тооцолгүй яахав

Тавилангаасаа нэгэнт зугатаж чадахгүйгээс хойш
Тамд очиж байгаад л арга чаргаа хайя
Тамхи хэрвээ нэрүүлдэггүй юм бол,архи хэрвээ сөгнүүлдэггүй юм бол
Та нарын тэр диваажинд татагдаад байх ч дур алга

Буулганд орж байж жаргадаг бруу заяатай би
Бурхны тэр диваажингаас залхах ч юм билүү.........
Чөлөө завгүй тарчлав ч цөөхөн жилийн дараа
Чөтгөрийн тэр тамдаа дасах ч юм билүү......

Ухаж байгаа нүх минь уйтан тамын эхлэл
Уурхайн гүнзгий хонгил хүйтэн тамын үргэлжлэл
Уртын урт амьдрал минь халуун тамын бэлтгэл
УУр хүргэсэн новшнууд чөтгөр шулмын садангууд

Гэхдээ дээрээс чулуу гэнэт нураад ирвэл
Гэдэргээ ч юмуу урагшаа ч юм уу зайлах гээд нэг үзнэ
Гэрэлт энэ орчлонд гэм нүгэл хийсэн биш
Гэр орноосоо уйдсан биш, гэмтэж бэртэхийг хүссэн биш

Өтгөн шингэнтэйгээ холилддоггүй
Өвдөж хавдаж зовоодоггүй
Хурдан зуурын үхлийг бол
Худалдаад ч болтугай авахсан.

Тэмцээний шүүгчид: уншигчид
"Өвөрмөц блог" санал асуулга
эхлэх хугацаа: 2008.03.17
дуусах хугацаа: 2008.03.19

Сэтгэгдэлүүд:

1. minnie | 2008-03-16 21:56:18
bvgdend ni amjilt hvsiiii(^^))
2. Ганхүү | 2008-03-16 22:02:11
Бүгдэнд нь амжилт хүсмээр л байна. гэхдээ нэг нь шалгарч үлдэнэ. тийм биз дээ.
3. minnie | 2008-03-16 22:08:46
tiimldoooo gehdee l shalgarchiina gedeg chini l amjilt ahgvi uy hehehe
4. Т.Нипонь | 2008-03-16 22:15:35
Gump, Apartment 2 t amjilt husii daaa...
5. Т.Нипонь | 2008-03-16 22:26:04
Tarchlaaan bas... end tersuud blogiig oruulbal yasan ium be?
6. tersuud's girl (зочин) | 2008-03-18 18:42:24
aawdaa amjilt

niponi egchid bas amjilt
7. Т.Нипонь | 2008-03-19 01:06:25
Яагаад өөр ертөнц гээд байгаам? Тэрсүүд блог т амжилт хүсий...
8. Anuira | 2008-03-20 20:41:10
Өө хө Дүү минь үүнээс чинь гаръяааа...Татгалзаж байнаа..Тэгээд ч миний блог өвөрмөц биш..Мөн Диари хөтөлдөг блог биш байсан юмсан..хэхэ..Ядаж 2 болон 3 дахь хуудасруу нь орж үзэхүй дээ тэгвэл энэ ангилалд тохирохгүйг мэднэ..
9. anon (зочин) | 2008-03-21 15:43:27
fashion blog yaahaaraa uvurmuts boldgiin?
10. Ганхүү | 2008-03-21 19:10:38
Өшөө хасагдах хүсэлтэй хүмүүс нь хэлээрэй. Бүгдий нь хасахад бэлэнннннннннннннннннннннннннннннннннннннннннннннннннннннннннн

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.