Нипонь түүний шүлгүүд нь тэргэл сарны гэрэлд дэлбээлсэн цагаан сарнай гэмээр... Тиймээ сүүдрээсээ үргэлж ниснэ би...
Блог хаяг: http://niponi.blog.banjig.net/
Түүний блогын нэг хэсэг:
Яагаад би шүлэг бичдэг вэ гэж үү?
Шөнийн сар өнгөө хувиргахад би шаналдаг
Шүүслэг лооль зүсээ гундаахад ч шимширдэг
Шаналалын дайтай мөрт цаасан дээр унахад гэмшиж
Шад болгон багцлахдаа сэтгэл минь хамт шатчихдаг.
Шинэхэн цас цагаахан будардагт атаархдаг
Ширхэг бүр нь хүйтэн байдагт гэмшдэг.
Ширээний минь буланд лаа бөхөлзөж
Ширхэг шүдэнз мөхлөө хүлээн хэвтдэг.
Шүрүүхэн үгс, дориухан зүхэл минь
Шүлэг болон нисэлдэхэд
Шороо тоосны цаанаас би зүрхээн хайгаад олдоггүй.
Өвөрт минь миний зүрх үгүй юм шиг
Өөрийн минь орон зай цээжинд унтарчихсан юм шиг
Өвдөж ядсан сэтгэл нулимс болон царцахад
Өрвөлзөх лаанд хүслээ тээн залбирдаг юм.
Шатаж дууссан лаа,
Шаналж туйлдсан сэтгэл минь
Шөнө дөлөөр амьлахдаа
Шүлэг болон нисэлддэг юм
---------------------------Хувийн дугаар №10 ----------------------------

Залуусаа тэрсүүдийн шүлгийг уншаад нээх хүндээр битгий хүлээж аваарай, тэрээр ертөнцдөө юу ч бичиж болно шүү дээ энэ бол түүний ертөнц... Бидний ертөнц тэс өөр өөр дахин давтагдашгүй
Блог хаяг:http://tersuud.blog.banjig.net/
Түүний
блогын нэг хэсэг...
Үхнэ гэж ярихаар чөтгөр баярладаг юм гэнэ билээ
Үүнийг нэг уншаад үрчгэр нүүрээ тэнийлгэг
Үзээрийн муухай чамтай үзэл бодол ойр тул
Үхээрийн газар учирахдаа үргэж зугатахгүйг хичээмц
Хүний үхэл мөхөл гэгч хүсэхээр зүйл биш ч
Хүргээд өгдөг эрлэг нь намайг ямар өрөвдөв гэж
Хүйтэн халуун тамд хүн төрөлхтөн живсэн тул
Хүрээд ирдэг тавиландаа хүчээр өөрийгөө дасгая
Аргалаад бултаж болдоггүй хорвоогийн энэ жам
Архираад бархираад нэмэргүй эрлэг хааны өмнө
Аргагүй хүчин мөхөсдөж аялдан дагалдах нь лав тул
Арав таван насны ахиу дутуу ч яамай
Хосгүй сод авьяастан ижилгүй баатар эрс ч
Хорь гучхан насандаа үрэгдэж болдог л байхад
Хоногын хоолоо ч хүчирдэггүй хогын нэг муу архичин би
Хорвоог тавин жил зулгаасанаа хожсонд тооцолгүй яахав
Тавилангаасаа нэгэнт зугатаж чадахгүйгээс хойш
Тамд очиж байгаад л арга чаргаа хайя
Тамхи хэрвээ нэрүүлдэггүй юм бол,архи хэрвээ сөгнүүлдэггүй юм бол
Та нарын тэр диваажинд татагдаад байх ч дур алга
Буулганд орж байж жаргадаг бруу заяатай би
Бурхны тэр диваажингаас залхах ч юм билүү.........
Чөлөө завгүй тарчлав ч цөөхөн жилийн дараа
Чөтгөрийн тэр тамдаа дасах ч юм билүү......
Ухаж байгаа нүх минь уйтан тамын эхлэл
Уурхайн гүнзгий хонгил хүйтэн тамын үргэлжлэл
Уртын урт амьдрал минь халуун тамын бэлтгэл
УУр хүргэсэн новшнууд чөтгөр шулмын садангууд
Гэхдээ дээрээс чулуу гэнэт нураад ирвэл
Гэдэргээ ч юмуу урагшаа ч юм уу зайлах гээд нэг үзнэ
Гэрэлт энэ орчлонд гэм нүгэл хийсэн биш
Гэр орноосоо уйдсан биш, гэмтэж бэртэхийг хүссэн биш
Өтгөн шингэнтэйгээ холилддоггүй
Өвдөж хавдаж зовоодоггүй
Хурдан зуурын үхлийг бол
Худалдаад ч болтугай авахсан.
Тэмцээний шүүгчид: уншигчид
"
Өвөрмөц блог" санал асуулга
эхлэх хугацаа: 2008.03.17
дуусах хугацаа: 2008.03.19
эхлэх хугацаа: 2008.03.17
дуусах хугацаа: 2008.03.19